БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРГУУЛГАД ОРУУЛАХ САНАЛ
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ХОЁР ДУГААР БҮЛЭГ Өмнөх хуулиа бодвол, агуулгаа задлаж, илүү тодорхой, чухал ойлголт, зарчмуудаа нэмэх гэж хичээсэн байна. 17 дугаар зүйл. Боловсролын агуулга, хөтөлбөр Үүн дээр нэмээд хүүхдийн тархи түүний үйл ажиллагаа , сэтгэл зүйн танин мэдэхүйн хичээлийг оруулах шаардлагатай. Энэ нь багаас өөрийн онцлог, давуу сул талаа танин мэдэж, сул талаа арилгах, давуу талаа хөгжүүлэх ач холбогдолтой. - Ёс зүйн тал бүрийн ойлголт. Нийгмийн дунд биеэ авч явах соёл буюу хэрэглээний ёс зүй, ш ашин судлал, тэдгээрийн онцлог ялгаа, харьцангуй ойлголтууд, үнэт зүйлс зэргийн талаар ерөнхий ойлголтуудын хичээлүүдийг нэмэх нь зүйтэй. - Багшийн ачаалал, сэтгэл зүй, арга зүй, ахуй амьжиргаа сургалтын чанарт хэрхэн нөлөөлж буй судалгаа - Сурагчийн сэтгэл зүй, амьжиргаа, гэр бүлийн гишүүдийн харилцаа сурах үйл явца...