БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРГУУЛГАД ОРУУЛАХ САНАЛ

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН

ХОЁР ДУГААР БҮЛЭГ

Өмнөх хуулиа бодвол, агуулгаа задлаж, илүү тодорхой, чухал ойлголт, зарчмуудаа нэмэх гэж хичээсэн байна.


17 дугаар зүйл. Боловсролын агуулга, хөтөлбөр

 


Үүн дээр нэмээд хүүхдийн тархи түүний үйл ажиллагаа, сэтгэл зүйн танин мэдэхүйн хичээлийг оруулах шаардлагатай. Энэ нь багаас өөрийн онцлог, давуу сул талаа танин мэдэж, сул талаа арилгах, давуу талаа хөгжүүлэх ач холбогдолтой.

-         Ёс зүйн тал бүрийн ойлголт. Нийгмийн дунд биеэ авч явах соёл буюу хэрэглээний ёс зүй, шашин судлал, тэдгээрийн онцлог ялгаа, харьцангуй ойлголтууд, үнэт зүйлс зэргийн талаар ерөнхий ойлголтуудын хичээлүүдийг нэмэх нь зүйтэй. 


-          Багшийн ачаалал, сэтгэл зүй, арга зүй, ахуй амьжиргаа сургалтын чанарт хэрхэн нөлөөлж буй судалгаа

-       Сурагчийн сэтгэл зүй, амьжиргаа, гэр бүлийн гишүүдийн харилцаа сурах үйл явцад хэрхэн нөлөөлж буй судалгаа зэргийг хийдэг байх ёстой. 

-          Макро хүчин зүйлс боловсролын хуулийн хэрэгжилтэнд хэрхэн нөлөөлж байгааг судлах. Төрийн тогтвортой байдал, хууль, дүрэм журам, эдийн засаг гэх мэт

-      Монгол улсын нутаг дэвсгэл дээр, Монгол хүүхдийг сурган хүмүүжүүлж байгаа бол Монгол улсын суурь боловсролын бүрэн агуулгыг шаарддаг байх. Сурагчдын хичээлийн хөтөлбөрт Монгол хэл, Монголын түүх, бахархал, уламжлал, ёс заншлыг заавал оруулахыг шаарддаг байх ёстой. 



-          Багш нарын амьжиргаа, нэмэлт орлого олох нөхцөл бололцоо, эрүүл мэнд, орон сууцны хөнгөлөлттэй зээл, бусад хангамжийг бэлэн мөнгө бус бусад замаар хангах талаар зохицуулалтыг тусгах шаардлагатай байна. 

 


-        Сургуулиуд дээр сурагчдын ном, эд зүйлээ хийх шүүгээнүүдийг байрлуулах шаардлагатай. Хэт олон ном, туслах хэрэгслүүдийг байнга цүнхэндээ авч явах нь хүүхдийн нурууны ачааллаас хэтэрсэн байдаг. Энэ нь хүүхдийн нурууны хөгжил, эрүүл мэндэд маш ихээр сөрөг нөлөөг үзүүлдэг. 

-        Сурах бичгийн цаасны граммыг багасгах шаардлагатай. Одоогийн номнуудын цаас маш зузаан тул хүүхдийн нурууны хөгжил, үүнтэй холбоотой бусад эрүүд мэндийн асуудлуудыг дагуулдаг.

Comments

Popular posts from this blog

Хариуцлага

"Өөдөө тэмүүл" Шейрил Сандберг номын ревю

"Өөрчлөлтийн удирдлага" Жон П.Коттер номны ревю