Posts

Showing posts from April, 2017

Хариуцлага

Image
Хариуцлага гэхээр зарим хүмүүс шийтгэл, дарамт гэх мэт хүндээр хүлээж авдаг. Хүмүүсээс хэдэн асуулт асуумаар санагддаг юм. Та хаана, хэзээ, хэний өмнө, ямар үүрэг, хариуцлага хүлээдэг вэ? Бид олон зүйл дээр өөрийн гэсэн үүргүүдийг хүлээдэг. Үүрэг хүлээнэ гэдэг цаанаа хариуцлага хүлээж байна гэсэн үг. Миний хувьд Би : Өөртөө эрүүл Ханьдаа гэргий Хүүдээ ээж Гэртээ эзэгтэй Эгч нартаа дүү Дүү нартаа эгч Найз нартаа найз Багшдаа шавь Ажилдаа хашиж буй албан тушаал Харьяалагддаг байгууллагадаа гишүүн гэх мэт маш олон үүргүүдийг хүлээдэг. Энэ бүхэн ардаа ижил бус өөр өөрийн онцлогтой, маш олон төрлийн, бас хэлбэрийн  хариуцлагуудыг  агуулж байгаа. Хариуцлага хүлээж сурах нь миний ярьдаг БОЛОВСРОЛ-н нэг хэлбэр. Бүр маш том суурь. Хариуцлага хүлээж сурахын тулд дараах хэдэн чадвар хүнд байх ёстой гэж боддог. 1. Өөрийн гүйцэтгэж буй үүргүүдийг биелүүлэх аргаа олох (Хэзээ, хаана, хэнд ямар үүрэг хүлээж байгаагаас хамааран хэлбэр, давтамжийг тодорх...

Хөгжлийн тухай

Image
Хөгжил гэж юуг хэлэх вэ? Өнөөгийн байгаа нөхцөл байдлыг илүү сайжруулах арга зам, үйл явц гэж хэлж болох юм. Хөгжил амьтай амьгүй олон зүйл дээр яригдаж болно. Гэхдээ эцсийн дүндээ хөгжлийг хүн бүтээдэг. Мөн түүнчлэн улс орны хөгжлийн суурь нь хүний хөгжил байдаг. Тиймээс миний блог илүү хүнтэй холбоотой хөгжил, түүнд хүрэх арга, шийдлүүдийг олоход чиглэгдэх болно. Нэгдсэн Үндэсний Хөгжлийн Хөтөлбөр буюу UNDP-с хүний хөгжлийг Хүний хөгжлийн индексээр (HDI) хэмждэг. HDI-н гол үзүүлэлтууд нь тухайн орны  иргэдийн наслалт, боловсрол, нэг хүнд ноогдох орлого буюу нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн 3 үзүүлэлт байдаг. Энэ бол маш ерөнхий маш тойм үзүүлэлт. 1.  Life Expectancy Index (LEI)  {\displaystyle ={\frac {{\textrm {LE}}-20}{85-20}}} LEI is 1 when Life expectancy at birth is 85 and 0 when Life expectancy at birth is 20. 2.  Education Index  (EI)  {\displaystyle ={\frac {{\textrm {MYSI}}+{\textrm {EYSI}}}{2}}} 2.1 Mean...