Хөгжлийн тухай





Хөгжил гэж юуг хэлэх вэ?

Өнөөгийн байгаа нөхцөл байдлыг илүү сайжруулах арга зам, үйл явц гэж хэлж болох юм.
Хөгжил амьтай амьгүй олон зүйл дээр яригдаж болно. Гэхдээ эцсийн дүндээ хөгжлийг хүн бүтээдэг. Мөн түүнчлэн улс орны хөгжлийн суурь нь хүний хөгжил байдаг. Тиймээс миний блог илүү хүнтэй холбоотой хөгжил, түүнд хүрэх арга, шийдлүүдийг олоход чиглэгдэх болно.

Нэгдсэн Үндэсний Хөгжлийн Хөтөлбөр буюу UNDP-с хүний хөгжлийг Хүний хөгжлийн индексээр (HDI) хэмждэг. HDI-н гол үзүүлэлтууд нь тухайн орны  иргэдийн наслалт, боловсрол, нэг хүнд ноогдох орлого буюу нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн 3 үзүүлэлт байдаг. Энэ бол маш ерөнхий маш тойм үзүүлэлт.

1. Life Expectancy Index (LEI) 
LEI is 1 when Life expectancy at birth is 85 and 0 when Life expectancy at birth is 20.
2. Education Index (EI) 
2.1 Mean Years of Schooling Index (MYSI) [5]
Fifteen is the projected maximum of this indicator for 2025.
2.2 Expected Years of Schooling Index (EYSI) [6]
Eighteen is equivalent to achieving a master's degree in most countries.
3. Income Index (II) 
II is 1 when GNI per capita is $75,000 and 0 when GNI per capita is $100.
Finally, the HDI is the geometric mean of the previous three normalized indices:

Дээр дурдсан үзүүлэлтүүд тодороос хамгийн чухал нь боловсрол. Боловсролыг энэ HDI-д зөвхөн сургуулийн боловсрол эзэмшилтээр харуулдаг. Гэтэл боловсрол гэдэг ойлголт зөвхөн сургуулиас дүн, дипломоор хязгаарлагдаж болохгүй. Үүнд хувь хүний нийгмийн харилцаанд ороход хэрэгцээтэй бүхий л мэдлэгийг оролцуулан ойлгох хэрэгтэй.

Тэгхээр хүний хөгжил хэзээнээс эхлэх вэ?
Эхлэлийн цэг нь хүүхэд насны хүмүүжил, боловсрол. Тэгвэл хүүхдийн хөгжилд ямар хүчин зүйлс нөлөөх вэ?
Хүүхдийн эрхийг хамгаалах Save the children байгууллагаас 2008 онд гаргасан Child Development Index (CDI) буюу Хүүхдийн хөгжлийн индексийн гол үзүүлэлтүүд нь боловсрол, хоол тэжээл, эрүүл мэнд гэж үзсэн байдаг. CDI-д Боловсролыг мөн л сургуулийн боловсролоор тооцож үздэг.

Дээр 2 хэмжигдэхүүнийг хэрхэн тооцсоноос харвал хүний хөгжил нь улс орны сургуулийн боловсролын системийн чанартай шууд хамааралтай болж таарч байна.

Мэдээж сургуулиас гадна гэр бүлийн хүмүүжил үүнд чухал нөлөөтэй. Гэхдээ гэр бүл юунаас үүсэх вэ? Хүнээс. Хүмүүс хэрхэн сайн гэр бүл болж чадах вэ? Сайн боловсорсон хүмүүсээс.

Тэгхээр боловсрол гэдэг ойлголтыг тэр дундаа сургуулийн боловсролд бид юу юуг анхаарах ёстой вэ? Сайн иргэн, сайн гэр бүл, сайн ажилтан сайн улс орныг бий болгохын тулд ямар ойголтуудыг шинэ иргэд буюу хүүхдүүдэд өгөх, ухамсарлуулах ёстой вэ? гэдгийг сайтар бодож төлөвлөх хэрэгцээ, шаардлага гарч ирж байна.



















Comments

Popular posts from this blog

Хариуцлага

"Өөрчлөлтийн удирдлага" Жон П.Коттер номны ревю

"Өөдөө тэмүүл" Шейрил Сандберг номын ревю