Хариуцлага
Хариуцлага гэхээр зарим хүмүүс шийтгэл, дарамт гэх мэт хүндээр хүлээж авдаг.
Хүмүүсээс хэдэн асуулт асуумаар санагддаг юм.
Та хаана, хэзээ, хэний өмнө, ямар үүрэг, хариуцлага хүлээдэг вэ?
Бид олон зүйл дээр өөрийн гэсэн үүргүүдийг хүлээдэг. Үүрэг хүлээнэ гэдэг цаанаа хариуцлага хүлээж байна гэсэн үг.
Миний хувьд
Би :
Өөртөө эрүүл
Ханьдаа гэргий
Хүүдээ ээж
Гэртээ эзэгтэй
Эгч нартаа дүү
Дүү нартаа эгч
Найз нартаа найз
Багшдаа шавь
Ажилдаа хашиж буй албан тушаал
Харьяалагддаг байгууллагадаа гишүүн
гэх мэт маш олон үүргүүдийг хүлээдэг.
Энэ бүхэн ардаа ижил бус өөр өөрийн онцлогтой, маш олон төрлийн, бас хэлбэрийн хариуцлагуудыг агуулж байгаа.
Хариуцлага хүлээж сурах нь миний ярьдаг БОЛОВСРОЛ-н нэг хэлбэр. Бүр маш том суурь.
Хариуцлага хүлээж сурахын тулд дараах хэдэн чадвар хүнд байх ёстой гэж боддог.
1. Өөрийн гүйцэтгэж буй үүргүүдийг биелүүлэх аргаа олох (Хэзээ, хаана, хэнд ямар үүрэг хүлээж байгаагаас хамааран хэлбэр, давтамжийг тодорхой болгох)
2. Хариуцлагатай байх (Үүргээ хэзээ, хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг байх)
3. Үргэлж хэлсэндээ байх (Чадах чадахгүй, боломжтой боломжгүйгээ тооцсоны дараа хүнд амлалт өгдөг байх. Чадахгүй боломжгүй зүйлээ хэзээ ч амлаж болохгүй)
4. Үлгэр жишээ байх (Энэ нь хүний үнэлэмжийг бий болгодог. Ялангуяа өөрөө хийдгүй зүйлээ хүүхдээсээ нэхэх нь шударга бус. Тиймээс хүүхдүүдээ ямар болоосой гэж хүсэж байна түүн шигээ үлгэр жишээ үйлдлүүдийг өөрөөрөө хэрхэн хийдгийг харуулж байх ёстой.)
5. Алдаагаа ухамсарлаж, уучлалт гуйж чаддаг байх. (Ямар ч хүн төгс биш. Алдаа гаргаж болно. Гэхдээ түүнийгээ ойлгож, ухамсарлаад, дахиж давтаад байхгүйн тулд засаж залруулах аргаа олдог, алдаа гаргасныхаа төлөө уучлалт гуйж чаддаг байх ёстой. )
Тэхээр ямар үүрэг хүлээж байна түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж байгаа байдлыг хариуцлагатай байдал гэж ойлгож болохоор байна.
Хүний амьдралдаа хүлээдэг үүргүүд бүгд хоорондоо уялдаа холбоотой. Нэг дээр нт хариуцлага алдахад гал гарч эхэлдэг. Энэ гал нь бусад хариуцлага хүлээх явцад сөргөөр нөлөөлж эхэлдэг. Нэг жижиг зүйл асар олон зүйлийн зангилаа болж байдаг учраас ямар ч тохиолдолд гал алдахгүй байхын төлөө үргэлж сонор сэрэмжтэй байж, хүлээсэн үүргээ үргэлж санаж, хариуцлагатай байх хэрэгтэй.

Comments
Post a Comment